Өмнөд Амфрикийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 28 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Ч.Цэрэнбат мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр цээжнээс 157.5 кг-ыг шахаж, дэлхийн дэд аварга болсон байна. Ч.Цэрэнбат нь энэ тэмцээний Монголын багийн зургаа дахь медаль, тав дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Өнгөрсөн өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн билээ.