ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод боллоо. Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэй бөхчүүд тус тэмцээнд зодоглож 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, нийт 12 медаль хүртэв.
Медаль хүртсэн тамирчид;
- Нармандахын Насанбуян - 57 кг - алт
- Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг - алт
- Энхтүвшингийн Батмагнай - 125 кг - алт
- Эрдэнэбатын Төгсжаргал - 65 кг - мөнгө
- Дагвадоржийн Оргилох - 97 кг - мөнгө
- Буянтын Тэмүүжин - 92 кг - хүрэл
- Пүрвээгийн Дашцэрэн - 61 кг - хүрэл
- Шинэбаярын Дэлэг - 70 кг - хүрэл
- Батсүхийн Батбаяр - 74 кг - хүрэл
- Алтанзулын Дөлгөөн - 79 кг - хүрэл
- Дэмүүлийн Саранцогт - 97 кг - хүрэл
- Баянмөнхийн Баярмагнай - 125 кг - хүрэл