Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмаар ес давж улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаяр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, залуусыг мод тарих үйлсэд уриалан дуудав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал Ү.Оюунзул отгон арсланг урьж, мөнх ногоон гацуур мод тарьсан байна. Залуу арслан Б.Орхонбаяр нутагтаа 1000 гаруй мод тарьж, 900 гаруй нь амжилттай ургаж байгаа талаар хуучилсан байна.