Монголын багш эрдэмтдийн боловсруулсан онолын гурав бодлогыг оролцогч багийн ахлагч, багш нараар хэлэлцүүлэн батлуулав. Багш нараас сөрөг санал гараагүй байна. 23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад оролцогчид өнөөдөр онолын бодлогын даалгавар гүйцэтгэв.
Онолын бодлогын шалгаруулалтыг Шинэ Монгол Харумафүжи сургуулийн байранд зохион байгуулав. Суралцагчид онолын 3 бодлогыг 5 цагийн туршид бодно.
Онолын бодлого бодох даалгаварт 195 суралцагч оролцов.