Зуны эхэн сар гараад гурав хонож байна. Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орлоо, бороо ч орлоо. Зуншлага сайхан болох янзтай. Тэгвэл говийн аймгуудаар хур тундас багатай зуны эхэн сартай золгосон бол байдал сайнаар эргэлээ.
Урд шөнө Дундговь аймгийн нийт сумдаар 0.5-9 мм, Өмнөговь аймгийн сумдаар 0.5-8 мм, Дорноговь аймгийн зарим сумдаар 0.7-4 мм, Өвөрхангай аймгийн нийт нутгаар 3-27 мм бороо орлоо.
Үүнээс хамгийн их хэмжээтэй нь Өвөрхангайн Баруунбаян-Улаан сумын нутгаар 25 мм, Бат-Өлзий суманд 27 мм, Баянхонгорын Жинст суманд 34 мм бороо орсон байна. Одоо л нэг сайхан зун болох нь ээ.