Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давсанаар ес дэх даваагаа авлаа. Түүний өнөөдрийн өрсөлдөгч комүсүби Котоновака давах дөхсөн ч аварга илүү хүч гарган ялсанаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдлээ. Есөн даваатай хоёр бөх байгаа нь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, "экс озеки" Асанояма нар нэг унаатай тэргүүлж байна. Тэдний араас сэкиваке Кирибаяма Б.Лхагвасүрэн болон Мэйсэй, Хокүсэйхо Э.Даваанинж нар найман даваатай нэхэж байна. Кирибаяма Б.Лхагвасүрэн дахин хоёр даваа авахад арслан цолны болзол сонсох юм. Зуны башё өнөөдрөөс улам сонирхолтой болж байна