Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 338 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 108 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа юм.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 117 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 79 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.