ШУА-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар ШУА-ийн дээд шагнал болох “Хубилай хаан” медалийг 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэн Константин Сергеевич Новоселовд олгохоор болсон байна. Тус алтан медалийг Монгол Улсын болон дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд олгодог. Нобелийн шагналт, Английн хатан хааны нийгэмлэгийн гишүүн, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Сингапурын их сургууль, Манчестерийн их сургуулийн профессор Константин Сергеевич Новоселовын XXI зууны шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн дээрх шагналыг олгож байгаа аж.