Нийслэлийн Засаг даргын нэрэмжит сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Улаанбаатар кап” тэмцээн Сүхбаатарын талбайд амжилттай болж, шилдэг багууд тодорлоо.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “MMC Energy” баг, эмэгтэйчүүдээс “Амазонс” баг тэргүүн байр эзэлсэн байна.
Тэмцээний нийт шагналын сан 36 сая төгрөг. Тэргүүн байр эзэлсэн “MMC Energy” болон “Амазонс” багууд Макаод ирэх сарын 8-9-ны өдрүүдэд болох 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн их дуулга тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авлаа.