“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны долдугаар тойргийн өрсөлдөөн ирэх сарын 3-наас эхэлнэ. Шигшээ шатанд Архангай, Булган, Өвөрхангай, Увс, Завхан, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн баг шалгарсан бөгөөд долдугаар тойрогт ирэх сарын 3-ны 13:00 цагт Өвөрхангай-Завхан аймгийн багууд эхэлж барилдахаар таарчээ. Энэ өдөр хоёр барилдаантай. 18:00 цагт Баянхонгор-Увс аймгийн багууд барилдахаар учраа таарсан байна. Харин ирэх сарын 4-ны 13:00 цагт Баян-Өлгий-Төв, 18:00 цагт тэргүүлэгч Булган-Архангай аймгийн баг барилдахаар таарсан нь сонирхол татаж байна. Энэ хоёр багийн барилдаанаас тэргүүлэгч шийдэгдэх тул тун чухал барилдаан юм. Улсын баяр наадмын өмнө бөх сонирхогчдын мэлмийг баясгах онц сонирхолтой барилдааныг эндээс тольдож болох.