“Гал хонгор” компанийн захирал Д.Сайнжаргал өчигдөр улсын начин Э.Батмагнайг цаашид нэг сая төгрөгөөр цалинжуулахаар болжээ. Үндэсний спортын хөгжилд оруулсан том тус гэмээр. Э.Батмагнай энэ тусыг өндөр амжилтаар хариулах л бөх. 2022 оны Улсын баяр наадмаар тунаж, начин цолонд хүрсэн бөх бол Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Энхтүвшиний Батмагнай юм.
Үнэн хүчээрээ улсын цолтонд хүрч болдогийг тэр өөрийн амжилтаар үе тэнгийн хүчтэнгүүдэд тод томруун харуулсан.
Улсын цол аваад улам сайжирсан, “Алтан цом”-ын барилдаанд Баянхонгорын багаас ганц гийгүүлэгч нь тэр болоод байна. “Алтан цом”-ын хамгийн олон даваатай бөхчүүдийн нэг нь ч Э.Батмагнай. Өнгөрсөн сард улс, аймгийн цолтны барилдаанд үзүүрлэж, хэд хэдэн барилдаанд шөвгөрсөн амжилтаас нь түүнийг ирэх наадмаар дээгүүр даваанд харахаас аргагүй болно.
Сэтгэгдэл (1)