Өөрийн үүсгэн байгуулсан “Талын бүргэд” клубээсээ олимп, дэлхийн медальтан төрүүлэн гаргасан алдарт дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон хотын нээлттэй тэмцээн Дорнод аймагт болов.
Тэмцээнд хүч үзсэн тулаанчдаас онцлох тамирчин нь Л.Алтанцэцэг байсан бөгөөд тэрбээр саяхан энэ оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.
Дэлхийн рингэнд гялалзсан Л.Алтанцэцэг төрөлх нутагтаа төвөггүй түрүүлж, бас шилдэг тамирчин өргөмжлөл гарджээ. Л.Алтанцэцэг дэлхийн медальтан болсноосоо хойш анх удаа рингэнд гарч буй нь энэ юм. Тэмцээний үеэр Дорнод аймгийн Засаг дарга болон нутгийн зон олон, төрөл төрөгсөд нь түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.