Өмнөд Амфрикийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 28 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний дөрөв дэх өдөр өсвөр үеийнхний охидын 63 кг-ын жинд Г.Сумъяасүрэн хүрэл медаль хүртлээ.
Өвөрхангай нутгийн унаган охин дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн ба энэ тэмцээний Монголын багийн тав дахь медаль, дөрөв дэх мөнгөн медалийг Г.Сумъяасүрэн эх орондоо авчирлаа. Өнгөрсөн өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн билээ.