Ховд аймагт шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тэмцээн болж байна. Тэмцээний шигшэ тоглолтыг Ховд аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Баянсүх, Ховд аймгийн шатрын холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Баасандорж нар нүүж эхлүүлэв.
Тэгвэл хоёр өдрийн дараах байдлаар эрэгтэйчүүдийн ангилалд Сурагчдын дэлхийн хошой аварга С.Чингүүн болон М.Амилал нар тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдэд Б.Мөнгөнзул, Н.Энхболор, Э.Хүслэн нар хожигдолгүй хоёр оноотой тэргүүлж байна. Б.Мөгөнзул нь өнгөрсөн жил шатрын олимпиадаас IV ширээнд алтан медаль хүртсэн тамирчин билээ.