Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё ес дэх өдрөө болж, зүүний магнай, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Мэйсэйгийн ёрикири мэхэнд уналаа. Ингэснээр зуны башёгийн дээд зиндаанд найман даваа, нэг унаатай гурван бөх тэргүүлэн барилдаж байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр ялалт авсан Асанояма болон Мэйсэй нартай зэрэгцлээ. Энэ башёд хэн түрүүлэх нь эргэлзээтэй болж, барилдаан улам сонирхолтой болж ирлээ.