Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "БЗС-гийн ажлын албаны дарга Д.Гардийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Харин хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа тул одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Дараагийн хэвлэлийн хурлаар илүү тодорхой мэдээлэл өгнө" гэв.
Сэтгэгдэл (1)