Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё ес дэх өдрөө үргэлжилж байна. Дээд зиндаанд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ унаагүй тэргүүлэн барилдаж байгаа бөгөөд эрбээр өнөөдөр тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй Мэйсэйтэй барилдана. Сонирхолтой барилдаан гарах юм. Тэгвэл энэ башёд сэкиваке цолтой барилдаж буй дөрвөн бөх хоорондоо таарчээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн Дайшотой, Хошёорюү С.Бямбасүрэн Вакамотохарүтай барилдах юм. Зуны тэмцээний хамгийн үзүүштэй барилдаан болж мэднэ. Монгол бөхчүүдийн хувьд чухал даваа болох бөгөөд Б.Лхагвасүрэн озеки цолны төлөө барилдах бол С.Бямбасүрэн төрсөн өдрөөрөө даваа авах нь чухал.