Өмнөд Амфрикийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 28 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний гурав дахь өдөр ахмадын эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Б.Үүрцайх цээжнээс 180 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэр энэ удаагийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монголын багийн дөрөв дэх медалийг хүртлээ. Өнгөрсөн өдрүүдэд Б.Батсайхан, Г.Гөнтөгс мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн юм.