ОХУ-ын Хабаровск хотод Константин Коротковын нэрэмжит боксын олон улсын тэмцээн тавдугаар сарын 23-27-нд болно. Тэмцээнд дасгалжуулагч А.Бат-Очирын удирдлага дор манай улсын таван тамирчин тулалдана. Тухайлбал, 51 кг-ын жинд Э.Отгонбаяр, 60 кг-д Н.Энхтөр, 63.5 кг-д О.Амарсанаа, 67 кг-д Н.Баасанжав, 92 кг-д Х.Биндэръяа нар тулалдах юм. 12 орны ширэн бээлийтэн Хабаровскт чуулах тус тэмцээнийг Монгол улсаас олон улсын шүүгч Х.Хас-Эрдэнэ дэнслэх бөгөөд тэрбээр “Рио-2016” олимпын наадмаас хойшхи анхны олон улсын тэмцээнээ шүүх гэж байна. Х.Хас-Эрдэнэ нь Монголын боксын спортоос олимпын наадамд шүүгчээр ажилласан хоёр дахь шүүгч юм.