Монголын орчин үеийн таван төрөлт холбооны тамирчид энэ сарын 19-21-ний өдрүүдэд Тайланд улсын Паттаяа хотноо болсон лазер гүйлтийн Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Одбаяр (Ирвэс клуб) 18 дугаар байрт орсон бол холимог багийн төрөлд Н.Өвгөнхүү тавдугаар байрт орсон байна.
Монголын таван төрөлт спортын холбоо энэ оны нэгдүгээр сард анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан бол олон улсын тэмцээнд баг тамирчдаа анх удаа илгээжээ. Түүнчлэн ирэх есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадамд орчин үеийн таван төрөлт спортоор тамирчдаа оролцуулахаар төлөвлөж байгаа аж.