Монгол туургатны ахуйн болон морьтон соёлын үндэсний дархлаа биет, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол туургатны хурдан морь унаач хүүхдийн “Гийнгоо” их наадам ирэх сарын 17-18-нд болно.
Уралдаанд оролцогчид гийнгоо аялах, хурдан морины цол дуудах, морин хуур гэсэн төрлөөр өрсөлдөх юм.
Энэ наадамд 7-16 насны монгол туургатны бүх хүүхэд оролцох боломжтой гэв. 10 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаан Цонжинболдог дахь “Хөх морьт” адуу морь уналгын төвд болох юм байна.