Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аврах ажиллагааны дөрвөн дуудлага ирсэн байна. Энэ үеэр алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган, 581 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Ил галаас үүдэлтэй 18, цахилгаан ашиглалтын буруугаас 10, цахилгаан угсралтын буруугаас тав, яндангийн цонолтоос таван удаа гал түймэр гарсан гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд,
-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх
-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх
-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх
-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх
-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх
-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх
-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх
-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.