Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах гуравдугаар шатны тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд болж байна. Тэмцээний гар буу болон урт бууны шилдгүүд тодорлоо. Спорт гар бууны 25 метрийн эмэгтэйчүүдийн ангилалд Т.Баярцэцэг түрүүлж, А.Буяндэлгэр, Э.Хишигдэлгэр нар удаалав.
Тэдний араас гавьяат тамирчин Ц.Мөнхзул, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар орсон байна. Харин 10 метрийн дасгалд гавьяат тамирчин Ц.Мөнхзул түрүүлжээ. Буудлага спортын отгон гавьяат энэ оны анхны түрүүгээ хүртсэн бол эрэгтэйчүүдийн энэ дасгалд Э.Даваахүү тэргүүлжээ. Урт бууны эмэгтэйчүүдийн ангилалд О.Есүгэн, эрэгтэйчүүдэд Н.Баяраа нар түрүүлсэн байна.