Өмнөд Амфрикийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 28 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний хоёр дахь өдөр ахмадын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Б.Батсайхан, 83 кг-ын жинд Г.Гантөгс нар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд гурав хоногт Монголын тамирчид гурван медаль ваад байна. Өмнө өдөр нь 74 настай Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн юм.