ОХУ-ын нийслэл Москва хотод тус улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан болж өндөрлөлөө. 12 дахь удаагийн уралдаанд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Гүрж, Иран, Грек, Израиль, Армени, Беларус улсын 26 гаруй уран бүтээлчид шигшээ шатанд шалгарнаас Монгол Улсын гоцлол дуучин Д.Дагвадорж таван төрөлд тэргүүн байрт орлоо. Тэрбээр сонгодог дуурийн дуу, эстрад дуу, эх орончдын дууны төрөлд тэргүүн байр эзэлж, Исаак Дунаевскийн урын сангийн шилдэг дуучин, Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд болсон дууны шилдэг дуучин шагнал хүртлээ.