БНХАУ-ын Фү Динг хотод дартсын олон улсын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 20-21-нд болоход Монголын тамирчин Ш.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Манай улсаас таван тамирчин оролцсон бөгөөд шилдэг эмэгтэй тоглочоор Б.Хулан шалгарч, үлдсэн гурван тамирчин шөвгийн 32, 64-т багтжээ.