Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан тоглолтоо “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” нэртэйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ толилуулах гэж байна. Тоглолт 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 18:00 цагаас болох юм. Тоглолтын дараа энэ жил жуулчны улирлаар хамтран ажиллах аялал жуулчлалын компаниудтай гэрээ үзэглэх ажээ.