Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хоиод пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч, дэлхийн аварга Х.Энхболдын удирдлага дор 28 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний ахмадын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.
Тэрбээр энэ тэмцээний медалийн тавцанд гурван жил дараалан гарсан нь энэ болов. Өдгөө 74 настай Ш.Пэрэнлэй нь 2021 оны Литвийн Вильнюст болон, 2022 оны Казахстаны Алматад болсон ДАШТ-ээс алтан мепаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байв.
А.Төгс