Монгол бөхийн өргөөнд Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болж байна. Барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди М.Бадарч, заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Б.Бат-Өлзий, харцага Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд зодоглосоноос хоёрын даваанд улсын цолтой зургаан бөх уналаа. Зүүний магнай аварга О.Хангай энэ даваанд Дундговь аймгийн начин Н.Амгаланбаатарт танхим буулгажээ. Аваргыг өвдөг шороодуулсан Н.Амгаланбаатар нэгийн даваанд улсын начин Б.Бадамсүрэнг давсан бөгөөд улсын цолтой бөх нэгийн даваанд унасан нь энэ болов. Н.Амгаланбаатарыг гурвын даваанд улсын цолтнуудаас амлаагүй байна.
Сэтгэгдэл (3)