Батлан хамгаалах яамны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Батлан хамгаалах яамнаас 2023 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, "Бидний бахархал" төслийг Булган аймагт зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагаанд зориулан Монгол цэргийн музейгээс "Бидний бахархал" үзэсгэлэнгээ дэлгэв. Нийт 62 дэсийн 100 гаруй үзмэр дэлгэгдсэнээс гадна Булган аймгаас төрсөн цэргийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн цэргийн жанжид, генералууд, баатруудын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс гэрэл зургийн танин мэдэхүйн самбаруудыг иргэд, хүүхэд багачуудад дэлгэлээ. Үзэсгэлэнг үзхээр ирсэн үзэгч иргэд Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн түүхийг гэрэл зургаар үзэх боломжтой бөгөөд VR төхөөрөмж ашиглан бодит орчинтой тнилцах боломжтойгоороо онцлогтой болж байна.