Монгол улсад эрчимтэй хөгжиж буй спорт бол жиүжицү. Энэ төрөлд Монголын тамирчид тив, дэлхий, олон улсын тэмцээнээс аваагүй медаль үгүй. Манай улсад тус спортын олон улсын томоохон тэмцээн уралдаан болж, хүүхэд залуус жиүжицүгээр хичээллэх нь улам нэмэгдэж байна. Тэгвэл энэ оны долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоор болжээ. Наадмын дараа болох тус тэмцээний зохион байгуулалт хэдийнэ эхэлж, медалийн загвар ч гарсан байна.