Монголын үндэсний бөхийн холбооноос бөх цоллоочдын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт өндөрлөж, шигшээ шатанд өрсөлдөх 12 бөхийн цол дуудаачид тодорлоо. Эхний шалгаруулалтыг энэ сарын 18-19-нд зохион байгуулсан бол шигшээ уралдааныг маргааш Монгол бөхийн өргөөнд сумын цолтой бөхчүүдийн барилдааны үеэр шалгаруулах юм байна.
Шигшээд шалгарсан цоллоочдын нэрийг үсгийн дарааллаар жагсаавал:
1. Л.Анхболд Говь-Алтай, Төгрөг
2. Ч.Балжинням Өвөрхангай, Уянга
3. О.Барчидгүнсэл Сүхбаатар, Түвшинширээ
4. Т.Батмөнх Сүхбаатар, Халзан
5. Б.Булгаа Ховд, Чандмань
6. И.Дагдан Дундговь, Адаацаг
7. Б.Дарханням Дархан-Уул, Дархан
8. Н.Зоригтбаатар Дундговь, Дэрэн
9. Б.Мягмардорж Өвөрхангай, Богд
10. М.Нямдорж Улаанбаатар, Баянзүрх
11. А.Хатанбаатар Өвөрхангай, Хужирт
12. Э.Хүрэлбаатар Говь-Алтай, Шарга