"Ирээдүйн аварга" үндэсний бөхийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах барилдаан Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод болов. Барилдаанд Өвөрхангай аймгийн 14 сумын нийт 345 өсвөрийн бөхчүүд долоон насны ангилалд уран мэхийг уралдуулан хүч үзэхэд Арвайхээр сумын Д.Мөнхсүлд түрүүлж, Ч.Зинамидэр, н.Мөнхжаргал нар удаалав. Улирал тутамд зохион байгуулдаг тус барилдааны эхний зургаан байрт орсон бөхчүүдэд хундан цагаан хургаар шагнаж урамшуулжээ.