Тайланд улсад өчигдөр холимог тулааны “ONE Championship” холбооны рингэнд Монголын тулаанч Баатархүүгийн Энх-Оргил Филиппиний тамирчин Роки Бактолыг нэгдүгээр раундад хүнд цохилтоор буулган авлаа. Түүнийг холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дасгалжуулж, рингэнд авч гарсан байна.
Б.Энх-Оргил холимог тулааны хоёр дахь ялалтаа байгуулан “Performance bonus” шагнал гардав.
Тэр “Performance bonus” холбоонд 28 хоногийнн хугацаанд дараалан ялалт авсан нь энэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Роки Бактол нь мэргэжлийн тулаанд тав ялж, хоёр ялагдсан тамирчин юм.