ДБЭТ-ын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтыг санаачлан зохион байгууллаа. Тоглолтод ОХУ-ын Дуучин Александр Михалев, БНХАУ-ын Шансы мужийн Дуучин Чжан Лэй, Япон улсын Балетчин Саки Токусима нар Монголын тайзанд уран бүтээлээ толилууллаад нутаг буцжээ. ДБЭТ-ын Ерөнхий найруулагч С.Баттулга, удирдаач Т.Юндэн нар тус тоглолтыг удирдан явуулсан бөгөөд манай улсын уран бүтээлчдээс төгөлдөр хуурч Ү.Уртнасан, балетын гоцлооч А.Эрдэнэболд, гоцлол хөгжимчин Б.Номуунаа, Г.Бурмаа, Симфони найрал хөгжимчид тоглолтоо толилуулж, үзэгчдийн сонорыг мялаасан юм.