Монголын уулчдын амжилтын мэдээ тасрахгүй байна. Өчигдөр дөрвөн эрэгтэй тамирчин Эверестэд, дөрвөн эмэгтэй уулчин Лхоцед амжилттай гарсан нь албажилаа. Тэгвэл гавьяат тамирчин Б.Гангаамаа тэргүүтэй манай улсын дөрвөн уулчин Европ тивийн ноён оргил Кавказын нурууны далайн төвшнөөс дээш 5642 метр өндөрт орших Эльбрусын оргилд амжилттай гарчээ. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Б.Гангаамаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор С.Баатаржав, Т.Баярхүү, Б.Ган-Эрдэнэ нар Эльбрус уулын оргилыг эзэлжээ.