Тайланд улсын нийслэл Бангкок хотод Азийн шилдэг тогооч наын “Thailand Ultimate Chef Challenge” тэмцээн энэ оны тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд болно. “Impact Muang Thong Thani” цогцолборт ес дэх удаагаа болох тус тэмцээнд зөвхөн олон улсын А зэрэглэлтэй тогооч өрсөлдөх юм. Хоолны соёл, тогооч нарын ур чадварыг илтгэх энэхүү нэр хүнд тэмцээнд мэргэжлийн болон өсөх ирээдүйтэй 700 гаруй олон улсын тогооч, тэр дундаа Монгол улсаас нэг шүүгч, 10 мэргэжлийн тогооч өрсөлдөнө.