Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах хүрээнд “Бидний бахархал” төсөлд зориулсан улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан өнөөдөр Булган аймагт болов. Барилдаанд улсын заан Б.Батмөнх, Ц.Одбаяр, Н.Мустафа тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Насан-Очирын "Дүүгүүр" хэмээх Намнансүрэн түрүүлж, улсын начин Э.Даш үзүүрлэв.
Түрүү бөх Н.Намнансүрэн нь 2015 онд сумын заан, 2017 онд аймгийн начин, 2020 онд аймгийн арслан цол хүртсэн бөх юм. Харин үзүүр бөх Э.Даш нь улс, аймгийн цолтны барилдаанд дараалан үзүүрлэсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн долоо хоногт Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд үзүүрлэсэн юм.
А.Болд
Сэтгэгдэл (3)