Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөрт орших Эверест болон далайн төвшнөөс дээш 8516 метрийн өндөр Лхоце ууланд авиралт хийхээр Монголын найман уулчин Непалыг зорьж, тэднээс дөрвөн эрэгтэй нь Эверестэд дөрвөн эмэгтэй уулчин Лхоцейн оргилд мөрөө үлдээлээ. Эверестэд О.Золбоохүү, С.Ганхүү, Ц.Гэрэлт-Од Ц.Анхбаяр нарын дөрвөн эрэгтэй уулчин амжилттай гарсан байна. Ингэснээр тэд дэлхийн зулай Эверестийн оргилд гаргасан Монголын 9, 10, 11, 12 дахь уулчин болж байна.
Манай улсын уулын спортын түүхэнд нэг дор дөрвөн уулчин Эверестэд гарсан удаагүй юм. Өмнө нь Монгол улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш, Б.Гангаамаа, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн, Б.Гантулга нар Эверестэд гарч байв.
Тэгвэл Непалыг зорьсон манай улсын энэ удаагийн уулчдын багаас дөрвөн эмэгтэй уулчин болох Б.Батхишиг, Д.Амартогтох, Г.Золзаяа нар далайн төвшнөөс дээш 8516 метрийн өндөрт орших Лхоце уулын оргилд амжилттай гарчээ.
Лхоце уул нь дэлхийн дөрөв дэх өндөр уул бөгөөд хойд хэсгээрээ дэлхийн дээвэр Эвересттэй залгадаг тул Эверестийн өмнөд хөтөл гэх нь бий. Эверест болон Лхоце уулын дундуур дэлхийн хамгийн том мөсөн хүрхрээ болох Хумбу мөсөх хүрхрээ урсаж байдаг юм.
Сэтгэгдэл (4)