ОХУ-ын боксын холбоо “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх авахын тулд Краков, Малопольска хотод болох энэ оны Европын наадамд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч Европын олимпын хорооноос боломжгүй гэдгээ дахин илэрхийлэв.
ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Татьяна Кириенко төвийг сахисан статустайгаар дээрх хоёр тэмцээнд оролцохоо хэлсэн ч тэмцээн зохион байгуулагч тал болох Польшийн зүгээс тэднийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.
Олон улсын олимпын хорооноос өнгөрсөн сард Орос, Беларусийн тамирчдыг Украины дайныг дэмжээгүй, цэргийн алба хаагүй тохиолдолд төвийг сахисан байдлаар дэлхийн спортын тавцанд эргэн ирэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байв.