Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд их, бага олон барилдаан зохион байгуулж буйн нэг нь сумын заан болон залуу бөхийн барилдаан. “Бөх билэгт” дэвжээнээс зохион байгуулсан сумын заануудын барилдаан Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулахад зөвхөн Архангай нутгийн бөхчүүд хүч үзлээ. Барилдаанд 80 бөх зодоглоход Батцэнгэл сумын харьяат, сумын заан О.Бат-Эрдэнэ түрүүлж, Төвшрүүлэх сумын заан А.Пүрэвсүрэн үзүүрлэв.