Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөрт орших Эверестийн оргилд Монголын найман уулчин Непалыг зорьж, тэднээс О.Золбоохүү оргилд амжилттай гарсан бол нэг уулчин маань орой хэсэгт гацсан байдалтай байна. Эверестэд гацсан монгол уулчныг аврах баг шуурхай ажиллаж байгаа боловч уулын оройд цаг агаар тогтуун бус байгаа гэнэ.
Эверестийг зорьсон Монголын уулын багийн найман гишүүн болохыг танилцуулж байна.
Багийн ахлагч С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг, Г.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар эрсдэлтэй нөхцөлд авиралт хийж байна.
Эверестийн оргилд өмнө нь монголоос долоон уулчин амжилттай авирсан гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш, Б.Гангаамаа, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар билээ.