Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестэд Монголын уулчин гацсан талаар мэдээлж байгаа бөгөөд нөхцөл байдал ямар байгаа талаар албаны хүнээс тодрууллаа.
-Эверестэд гацсан монгол уулчны биеийн байдал хэр байгаа вэ?
-Биеийн байдал ямар байгааг мэдээгүй ээ. Эверестэд монгол уулчин гацсан гэж сонссон болохоос хэн болохыг нь мэдээгүй байна.
-Эверестэд Монголын хэдэн уулчин авирч байгаа вэ?
-Нийт найман уулчин авирч байгаа. Эверестэд холбоо барих боломжгүй тул уулчдынхаа талаар гадны мэдээллээс харж байна.
-Эверестийн оргилд гарсан О.Золбоохүүгийн биеийн байдал хэр байгааг олж мэдсэн үү?
-Биеийн байдал хэвийн, бууж байгаа. Уулчдынхаа талаар мэдээлэл авбал цаг алдахгүй мэдээллэх болно.
А.Болд
Сэтгэгдэл (1)