Дэлхийн дээвэрт гарахаар манай улсын хэд хэдэн уулчин Эверестийг зорьсон. Тэднээс О.Золбоохүү авиралтаа амжилттай хийж, буцаж байна. Тэгвэл өчигдөр БНХАУ-ын уулчин тус ууланд амиа алдсан харамсалтай мэдээ ирлээ. Эверестэд энэ улиралд амиа алдсан найм дахь тохиолдол болов.
52 настай Шюэбин Чен Эверест рүү Балба талаас гарахдаа “Үхлийн бүс” буюу 8000 метрийн өндрөөс осолджээ.
Шюэбин Чен нүдний шилээ сольж, хүчилтөрөгчийн саваа хаях үедээ хөл алдан өндрөөс унасан байна. Мөн тус хэсэгт гацсан байдалтай хоёр уулчныг аврахаар яаралтай аврах баг ажиллаж байгаа бөгөөд тэдний дунд Монголын уулчин байгаа хэмээн мэдээлж байна. Дээрх хоёр уулчныг аюулгүй газар авчирахаар аврах баг шуурхай ажиллаж байгаа ба Эверест уулын цаг агаарын хүндхэн сорилтой тэмцэлдэж байна.
Сэтгэгдэл (2)