Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөр Эверестийн оргилд Монголын уулчин О.Золбоохүү амжилттай гарч төрийн далбаагаа мандуулсан. Түүнтэй хамт оргилд хамт гарсан долоон уулчнаас Балба улсын шерпа, өдгөө 53 настай Ками Рита Эверестийн оргилд 27 удаа гарсан амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоожээ. Дэлхийн зулайд түүнээс өөр олон гарсан хүн энэ дэлхийд үгүй билээ.
Тэр одоо оргилоос бууж байгаа. Өмнө нь Балбын 46 настай Пасанг Дава гэх шерпа Ками Рита нар 26 дахь амжилттай авиралтаараа тэнцээд байсан юм. Ками Рита нь Катмандугийн “Seven Summit treks” экспедицийн компанийн ахлах хөтөч бөгөөд 1992 онд уулын хөтчийн гараагаа эхлүүлжээ.
Тавдугаар сард Эверестэд авирах нээлттэй улирал тул энэ онд 463 уулчин авирах зөвшөөрөл олгосон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болох ч хэт урт дараалал үүсэх эрсдэл бас байгаа юм. Эверестэд 65 орны 463 уулчин авирах зөвшөөрөл авсаны 367 нь эрэгтэй бол 96 нь эмэгтэй уулчин байна.