Дархан-Уул аймагт энэ ням гарагт спортын дөрвөн төрөлт (пауэрлифтингийн хэвтээ шахалт, гар барилдаан, тэвэг өшиглөх, сээр шалгах) тэмцээн зохион байгуулах бөгөөд хураамж нь Хараа голоос хоёр шуудай хог түүж оролцох. Хэвтээ шахалтын төрөлд 70, 90, +100 гэсэн жингээр зохион байгуулах бол сээр шалгах төрөлд хамгийн олон сээр хугалсан тамирчныг шалгаруулна. Харин гар барилдаанд 60, 80, +90 кг-ын жингээр өрсөлдүүлэх бол тэвэг өшиглөх төрөлд ардаа дарах төрлөөр хамгийн олон угсарсан тамирчин ялагч болно.