Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ХХЕГ-ын даргын “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” Олон улсын агаарын замын боомтын хилийн хяналтын байгууллагууд хамтран мод тарилаа. Тус байгууллагын ажилтнууд "Чингис хаан" нисэх буудлын орчимд нэг цэгийн үйлчилгээний байрны нийтийн эзэмшлийн 9860 м2 талбайд гурван нэр төрлийн 600 ширхэг модыг суулган, зүлэгжүүлэлт хийн ногоон төгөл байгууллаа. Энэхүү өдөрлөгт Хилийн цэргийн 0218 дугаар анги, “Чингис хаан” ОУНБ-ын Гаалийн газар, ГИХГ-ын Агаарын замын боомт хариуцсан газар, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн нийт 180 алба хаагчид оролцлоо.