Шилдэг ААН-үүдийг өргөмжлөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ (Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим) хамтран 2022 оны шилдэг "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийг тодрууллаа. Ингэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилжээ.
Мөн салбарын харьяа яам, төр, засгийн холбогдох байгууллагын статистик мэдээлэлд үндэслэсэн байна. ТОП-100 аж ахуй нэгжийн борлуулалтын орлого нийлбэр дүнгээр 2022 оны Монгол Улсын ДНБ-ийн 73 хувь, төлсөн татварын хэмжээ нь нийт татварын орлогын 28 хувийг бүрдүүлсэн байна. Манай улсад 1.15 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас 6.2 хувь буюу 71.2 мянган хүнийг эдгээр аж ахуй нэгж цалинжуулж байна. "Топ-100"-г дараах ААН-үүд тэргүүлэв.
- “Оюу толгой” ХХК
- ХААН банк
- “Энержи ресурс” ХХК
- Голомт банк
- НИК ХХК
- Худалдаа хөгжлийн банк
- АПУ ХК
- “Шунхлай” ХХК
- “Мобиком корпораци” ХХК
- “Монголын алт МАК” ХХК
- “Сентрал Экспресс Си Ви Эс” ХК
- “Мо Эн Ко” ХХК
- Хас банк
- “Юнител” ХХК
- “Си Өү Эй Эл” ХХК
- “М Си Эс Кока Кола” ХХК
- “Бодь-Интернэшнл” ХХК
- “Содмонгол групп” ХХК
- “Болдтөмөр ерөө гол” ХХК
- “Шунхлай трейдинг” ХХК
- “Говь” ХК гэх мэтээр үргэлжилнэ.