Монгол Улсад айлчлах гэж буй Эммануэл Макроны тухай сонирхолтой 7 баримтыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Баримт 1
39 настайдаа буюу Францын түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Баримт 2
Тэрбээр 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод төрсөн бөгөөд айлын отгон хүү.
Баримт 3
Эмч нарын гэр бүлээс гаралтай Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультет, 2001 онд Парисын Улс төрийн институт, 2004 онд Францын Үндэсний удирдлагын сургууль төгссөн.
Баримт 4
Францын Санхүүгийн хяналтын алба, "Rothschild & Cie" банкинд ажиллаж байсан. 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллан, 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар ажилласан.
Баримт 5
2016 онд төвийн үзэлтэй “En marche» /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Баримт 6
2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар Ерөнхийлөгч асан Жак Ширакийн хоёр дахь удаагаа сонгогдсон амжилтыг давтсан.
Баримт 7
Гэргий Брижит Макрон нь Э.Макроныг сургуульд байх үед түүнд багшилж байсан, 25 насаар эгч.