Өнгөрөгч долоо хоногт “Монголын топ-4” спортоос жүдо, боксын дөрвөн тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медальтай ирлээ. “Парис-2024” зуны олимпын өмнө манай улсын шигшээ багийнхан бэлтгэлжилт хэр төвшинд хангагдаж буйгаа ингэж дүгнүүлэв.
Засгийн газрын баталсан журмаар боксын 63.5 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Б.Чинзориг сар бүр нэг сая төгрөг авах бол 67 кг-д Б.Мишээлт хүрэл медаль хүртсэнээр сар бүр 500 мянган төгрөг хүртэхээр болж байна. Харин жүдо бөхийн төрөлд хоёр дахь хүрэл медалиа гардсан Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар сар бүр нэг сая төгрөг авна.
ДАШТ-ий хүрэл медалиа хоёр болгосон учраас. Б.Чинзоригийн мөнгөн медаль, Б.Мишээлтийн хүрэл медаль болон Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарын сүүлд авсан хүрэл медалийн мөнгөн урамшуулалыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн насан туршид нь олгох юм.
Сэтгэгдэл (1)